ЭДЦС
Нүүр
(current)
Танилцуулга
Дасгалын хөтөч
Холбоо барих
Дасгалын хөтөчийн тухай
Хурдан бичих дүрмүүд:
Гол анхааруулах зүйл бол хэзээ ч компьютерынхаа гар руу харж болохгүй. Зөвхөн дэлгэцээ харж байх хэрэгтэй. Эхнээсээ буруу рефлекс тогтчихсон бол үүнийг арилгах л хэрэгтэй.
Гараа зөв байрлуулах
Та F ба J товчлуурууд дээр /жижиг хуванцар товгор мэдрэгдэх болно/ долоовор хуруунуудаа тавь. Зүүн гарынхаа хуруунуудыг A, S, D, F товчлуурууд дээр, баруун гарынхаа хуруунуудыг J, K, L, ; дээр байрлуулна. Дээд, доод эгнээний товчлуурыг дарахдаа зөвхөн хувиарласан хурууг хөдөлгөх ба дарсаны дараа хуруугаа үндсэн байрлал дээр буцааж байрлуулна. Компьютерийн гарлуу харалгүйгээр дэлгэц дээрх заагчийн дагуу хуруугаа мэдэрч хөдөлгөнө. Ингэхдээ үсгээ амандаа чанга дуудаж бичвэл үр дүнтэй байх болно.
Хурдан зөв бичих
I-VI түвшин бүрт 2 минутанд багтаан шивж сурснаар хурдаа сайжруулж дараагийн түвшинд шилжилж болно.
Ямар хугацаанд сурах вэ?
Өдөрт дунджаар 2-оос дээш цагаар дасгалжуулбал 14 хоногт сурах бүрэн боломжтой. Таны сурах чадвар, анхаарал төвлөрөл зэргээс шууд хамаарна. Өдөр бүр хуваарь гаргаж тогтмол хийснээр хурдан үр дүнд хүрнэ.
Хэрхэн хурдан шивэх вэ?
Copyright © 2022. О.Жавхлан